Эрх бүхий албан тушаалтан томилох тухай

2015 оны 09 сарын 18                               Дугаар А/07                           Налайх хот

Эрх бүхий албан тушаалтан

томилох тухай

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан ″Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам″-ын Гуравдугаар бүлгийн 3.1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны ″Журам батлах тухай″ 196 дугаар тушаал, Налайх хотын ″Захирагчийн Ажлын албаны дүрэм″-ийн 2.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Налайх хотын Захирагчийн Ажлын албаны Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтнаар тус албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн Г.Баярмааг томилсугай.

  1. Г.Баярмаад албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшууллыг сар бүр олгохыг Ахлах нягтлан бодогч ﴾М.Индра﴿-д зөвшөөрсүгэй.

  1. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журмыг чанд мөрдөн, нууцын баталгаа гаргаж, авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, мэдүүлэг гаргачдыг гарын авлага, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Г.Баярмаад үүрэг болгосугай.

 

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД

ЗАХИРАГЧИЙН     АЖЛЫН       АЛБАНЫ

ДАРГА                                      М.ГАНБААТАР