Налайх хотын Захирагчийн Ажлын албаны авлигын эсрэг 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

2016 оны 01 сарын 25 өдөр                           Дугаар А/05                                 Налайх хот

Налайх хотын Захирагчийн Ажлын албаны

авлигын эсрэг 2016 оны үйл ажиллагааны

төлөвлөгөө батлах тухай

         Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 639 дүгээр захирамжаар батлагдсан “Налайх хотын Захирагчийн Ажлын албаны дүрэм”-ийн 2.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. “Налайх хотын Захирагчийн Ажлын албаны авлигын эсрэг 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хавсралтаар баталсугай.
  1. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга (Л.Болормаа)-д үүрэг болгосугай.

 

 

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД

ЗАХИРАГЧИЙН     АЖЛЫН       АЛБАНЫ

ДАРГА                               М.ГАНБААТАР