Зорилго, зорилтууд

  1. Алсын хараа:

Хот, нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын стандартад нийцүүлэн, Налайх хотын оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэгч алба байна.

  1. Эрхэм зорилго:

Хот төлөвлөлт, зохион байгуулалт, нийтийн аж ахуйн бие даасан удирдлагыг тасралтгүй, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.

  1. Зарчим:

Налайх хотын оршин суугчдад үзүүлэх үйлчилгээ нь хурдан шуурхай, ил тод, шударга байна. Аливаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа зардлын хувьд хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай байна.

 

ЗОРИЛТ:

  1. “Хотын иргэн” төлөвшлийг бий болгосон байх.
  2. Хотын өөрийн эрх зүйн орчныг бий болгож, оршин суугчдын аюулгүй байдал, хууль ёс, дэг журмыг хангахад шаардлагатай дүрэм, журмыг баталж мөрдүүлсэн байх.
  3. Хотын өөрийн орлого, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлсэн байх.
  4. Хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу газар зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулж, дэд бүтцийг нэмэгдүүлсэн байх.
  5. Нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байх.
  6. Хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээх, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулсан байх.
  7. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, тэднийг мэргэшүүлж, чадавхижуулах замаар “Суралцагч” байгууллага болгон хөгжүүлсэн байх.
  8. Хэвлэл мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангаж ажилласан байх.
  9. Архитектур, орон зайн төлөвлөлтийг сайжруулах замаар хотын өөрийн өнгө төрхийг бий болгосон байх.