Захирагчийн мэндчилгээ

IMG_34601

Налайх хотын хүндэт уурхайчид, иргэд та бүхэндээ намрын налгар өдрийн мэнд дэвшүүлье. Бид өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ төлөө хамтдаа хүчин зүтгэсний дүнд “Налайх хот” гэсэн статустай болж чадлаа. Тиймээс дор бүрнээ илүү их хичээх хүндтэй бөгөөд чухал үүргийг бид хамтдаа хүлээгээд байна.

Хотынхоо дэд бүтцээ сайжруулах, барилга гудамж талбай төлөвлөлтийг дахин боловруулж, боловсрол соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, түүнчлэн гадаад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн эхнээсээ хэрэгжиж эхэллээ.

“Их хотын хөгжил иргэн бүрээс…” хэмээдэг шиг Налайх хотын хөгжил дэвшилд иргэн таны оролцоо чухал билээ. Тиймээс төрөлх хотоо хамтдаа хөгжүүлэхийг иргэд та бүхэндээ уриалж байна.