Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөө

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

 АВЛИГЫН ЭСРЭГ 2016 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2016 оны 01 дүгээр сарын 20                                                                                                                                     Налайх хот

Зорилт Хэрэгжүүлэх арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хариуцах эзэн
Хугацаа

 

Гүйцэтгэлийн

үзүүлэлт

1.    ЁС ЗҮЙТЭЙ МАНЛАЙЛАЛ
 1. Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах 1.1 Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод байдлыг хангах, албаны цахим хуудас болон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрүүдийн нэгдсэн санд оруулах, мэдээллийн сан, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээллэх  

Жилдээ

– Цахим хуудсанд байршуулсан байх

– Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээлсэн байх

– Мэдээллийн технологи, олон нийт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

– Бичээч, бичиг хэрэг, архивын ажилтан

– Эрх зүй, иргэдийн эрэлт хүсэлт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн

1.2 Сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаарх мэдээлэл, журмыг олон нийтэд нээлттэй байлгах  

Жилдээ

– Цахим хуудсанд байршуулсан байх

– Олон нийтэд мэдээлсэн байх

– Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

–  Мэдээллийн технологи, олон нийт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

2. Авлигатай тэмцэх газраас гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах 2.1 Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмж, шийдвэр, албан бичгийн бүртгэлийг хөтлөх, хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах  

Жилдээ

– Зөвлөмж, шийдвэр, албан бичгийг удирдлагуудад танилцуулан холбогдох үр дүнг тайлбарлах

– Зөвлөмж, шийдвэр, албан бичгийн дагуу холбогдох шийдвэрийг гаргуулсан байх

– Эрх бүхий албан тушаалтан
2.2 Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал санаачлагад нэгдэх, дэмжиж ажиллах  

Жилдээ

– Байгууллагын хэмжээнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авсан байх – Эрх бүхий албан тушаалтан
33. Байгууллагын удирдлага авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санаачилгаа нэмэгдүүлэх Шилэн уулзалтын журам боловсруулж мөрдүүлэх, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох  

Жилдээ

– Шилэн уулзалтын журам боловсруулж батлуулах,

– Уулзалтын өрөө, бусад тоног төхөөрөмж / камер, компьютер гэх мэт/ болсон байх

– Уулзалтын тэмдэглэл хөтөлж хэвшсэн байх

– Эрх зүй, иргэдийн эрэлт хүсэлт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн
2.    ИЛ ТОД, ШУДАРГА БАЙДАЛ
4. Албан хаагч бүрийн ажил үүргийг тодорхой болгох 4.1 Төрийн албан хаагч нэг бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хариуцсан ажил үүргийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах  

Жилдээ

– Албан хаагч бүрийн ажил үүргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байна. –  Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
5.

 

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд мэдүүлэх 5.1 Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдүүлж, хяналт тавих  

Жилдээ

-Албаны ёс зүйн дүрмийг боловсруулж, батлуулах –  Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
5.2 Авлигаас урьдчилан сэргийлэх хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдол, давуу талууд сэдэвт сургалт зохион байгуулах  

4 дүгээр улирал

– Сургалтанд бүрэн хамрагдсан байх

– Сургалт үр дүнгээ өгсөн байх

–  Эрх бүхий албан тушаалтан
5.3 Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргах, мэдэгдлийн бүртгэл хөтлөх  

Жилдээ

– Нийтийн албанд нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх

– Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх

– Мэдэгдлийн бүртгэлийг цахимд байршуулах

– Эрх бүхий албан тушаалтан
6. Давхар ажил эрхлэлттэй холбоотой зохицуулалтыг хийх 6.1 Хууль болон Засгийн газраас зөвшөөрсөн давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргах, албан хаагчдад танилцуулах  

Жилдээ

– Жагсаалтыг гаргасан байх

– Хуульд нийцсэн байх

– Эрх зүй, иргэдийн эрэлт хүсэлт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн
7. Төсвийн орлого, зарлага, гадаадын зээл тусламж, түүний хувиарлалтын мэдээллийн ил тод байдал 7.1 Шилэн дансны хуулинд заагдсан хугацаанд тухайн жилийн төсөв өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төсөл, жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах Жилдээ – Цахим хуудсанд байршуулсан байх – Ахлах нягтлан бодогч
7.2 Орон тоо, бүтцийн өөрчлөлт, зөрчил үүссэн ашиг сонирхлын мэдэгдлийг 7 хоногийн дотор цахим хуудсанд байршуулах  

Тухай бүрт

– Цахим хуудсанд байршуулсан байх –  Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
8. Иргэдийн өргөдөл, санал, мэдэгдэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх 8.1 Асуудал хариуцсан албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, утас, иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх Жилдээ –       Иргэд мэдээлэл авсан байх – Эрх зүй, иргэдийн эрэлт хүсэлт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн

–  Мэдээллийн технологи, олон нийт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

 

9. Ёс зүйн хэм  хэмжээг сахиулах 9.1 Ёс зүйн зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх Жилдээ –  Тогтмол утас, цахим шуудан ажиллуулсан байх

–  Нийтэд мэдээлсэн байх

– Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
9.2 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцох, зөрчлийн талаарх бүртгэл хийх Жилдээ –  Бүртгэл хөтөлсөн байх

–  Хариуцлага тооцсон байх

-Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
    9.3 Холбогдох эрх бүхий байгууллагаас зөрчлийг хянан тогтоож ирүүлсэн мэдэгдэл, хариуцлага тооцуулах саналын дагуу арга хэмжээ авах Жилдээ –  Хариуцлага тооцсон байх

–  Тухайн байгууллагад эргэж мэдэгдсэн байх

 –  Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
10 Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчигчдөд хариуцлага тооцох 10.1 Байгууллагын дотоод аудит, хяналт шалгалт, иргэд байгууллагын өргөдөл гомдлоор илэрсэн зөрчилд хариуцлага тооцох, албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлийг танилцуулсан байна. Жилдээ –  Арга хэмжээ авсан байх

–  Мэдээлэгч болон мэдээллийн нууцыг хангах

– Эрх зүй, иргэдийн эрэлт хүсэлт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн

– Хүний нөөц, хяналт үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн