193777-05102016-1475628700-1217176240-vaktsin

Улирлын ТОМУУГИЙН ВАКЦИНыг сайн дурын дархлаажуулалтаар хийж эхэллээ

Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын гурван кабинетэд хийж эхэллээ.

Зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол төлбөрөө төлөөд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет 114 тоот болон нэмэлтээр гаргасан гурван кабинет даваагаас баасан гарагуудад 08.30-14.00 цагийн хооронд ажиллах юм.

Сайн дурын дархлаажуулалтаар БНСУ-ын “Green Cross” компанийн вакциныг хийх бөгөөд үнийг нэг хүн тун вакцины 10 мянган төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь зөвхөн тээврийн зардал гэдгийг албаныхан хэлж байна.

Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.

Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг 2-3 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутаг бүрд томуугийн вирүсийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Эх сурвалж: GoGo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *