28(86)

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өнөөдөр эхэлнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэхээр “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-25-ныг хүртэл “Мишээл экспо” төвд болно. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *