20170901_111741

И Мён Жэ багш нутаг буцлаа.

Солонгосын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагаас Налайх хотын Захирагчийн ажлын албанд томилогдон ажиллаж буй солонгос хэлний багш И Мён Жэ нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх үнэ төлбөргүй сургалтыг Налайх хотын иргэдэд 2 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд нийт 5 удаагийн сургалтад 350 гаруй иргэд хамрагдсан билээ.

Тус сургалт нь Налайх хотын иргэдийн хэлний боловсролд болон ахуй амьдралд нь тус нэмэр болсон чухал сургалт байсныг сургалтад хамрагдсан иргэд онцолж байна.

Түүний Налайх хотыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, Налайх хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм.

И Мён Жэ багшийнхаа цаашдын ажил амьдралд нь өндөр их амжилтыг Налайх хотынхоо нийт иргэдийн өмнөөс хүсэн ерөөе.

ll20170901_11163620170901_111754

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *