21150743_873042172850338_580642876_n_20170828040226

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийж байна

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус замын трасст өртсөн 9 байшин, 7 хашаа, 5 ТҮЦ, 3 чингэлэг, 32 зарын самбарыг буулгаж, газрыг чөлөөллөө. Үлдэж буй өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 21 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн бөгөөд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *