p1bop342g6ps61a1k1avp11551k3t1

Налайхын уурхайд нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн удирдлагууд аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгч ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг уурхайн эдэлбэр газарт ажиллаж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж байгаа ба иргэдийн бүлэг хог цэвэрлэгээний ажлыг хийж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *