IMG_2314

БНСУ-ЫН СУВОН ХОТООС ТУСЛАМЖ ИРҮҮЛЭВ.

БНСУ-ын Сувон хотын төлөөлөгчид 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Налайх хотод айлчилж тог, цахилгаан хязгаарлагдмал хотын төвөөс зайдуу орших малчдад нарны зайн хураагуурын буцалтгүй тусламжийг Налайх хотын Захирагч Ш.Ш.Хаанд гардууллаа.

Уг тусламж гардуулах уулзалтанд Налайх хотын Захирагч Ш.Хаан, ИТХ-ын Дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сеитхан, О.Энхтайван, Г.Баярсүрэн, Э.Хорлоо, Л.Ариунаа, БНСУ-ын Сувон хотын ИТХ-ын тэргүүлэгч И Жун Гин, “Монгол-Хүн” сангийн ерөнхийлөгч Чой Жун Гүн, Гүйцэтгэх захирал Ким Мён Уг, И Сан Тэ нар оролцлоо.

Налайх хотын 2 дугаар хорооны Хуульчдын гудамжийг шинэчлэн засварлаж “Сувон хотын Найрамдлын гудамж” болгон тохижуулах асуудлыг Налайх хотын Захирагчийн санаачилгаар 2018 оны 4 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *