tuimer5-095200-660567939-170956-1962182161

Гал түймэр унтраахаар ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад туслах аян өрнөж байна.

Улсын хэмжээнд гарсан түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэл санааны, эд материалын, хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлэхээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж, аян өрнүүлж байна.

Уг аяны хүрээнд иргэд Онцгой байдлын албан хаагчдад туслах хандивын дансыг сайн дурын үндсэн дээр нээсэн бөгөөд өнөө өглөөний байдлаар хандивын хэмжээ 30 395 516 төгрөг болсон гэдгийг тус группын зохион байгуулагч Б.Гүрсанжид мэдээлсэн байна. Энэ мөнгөн дүн зөвхөн иргэдийн дансаар ирүүлсэн хандив бөгөөд бэлэн мөнгө, хувцас хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн гээд олон дэмжлэгийг иргэд үзүүлж байна. Иргэд маань иргэнийхээ үүргийг биелүүлж, сайн дураараа гал түймэр унтраах ажилд мөн оролцож байгаа юм.

Мөн иргэдийн хүсэлтээр Онцгой байдлын Ерөнхий газраас Төрийн сан банкны 1009000311405 тоот дансанд хандивыг хүлээн авах болсон байна.

Налайхын маань иргэд энэхүү аяныг дэмжин оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Соёл, урлагын ордны өмнөх талбайд цуглаж хандивын мөнгө, хувцас хэрэглэл, хоол хүнс цуглуулан Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж буй албан хаагчдад хүргэж, туслалцаа үзүүллээ.

Энэхүү хандивын ажил үргэжилж байгаа ба Налайх хотын Захирагчийн ажлын албаны хамт олны зүгээс 1 өдрийн цалингаа хандивлан оролцож,  иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг мөн тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

-15072017-1500080519-1026270644-tuimerobeg_tuimer7-124342-1694933014

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *