images

“Дээлтэй Монгол наадам-2017” арга хэмжээ зохион байгуулагдана.

“Дээлтэй Монгол наадам-2017” арга хэмжээ зохион байгуулагдана.

Үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Дээлтэй монгол наадам-2017” арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар нийслэлийн Засаг даргын А/475 дугаар захирамж гарчээ.

Уг арга хэмжээ нь Үндэсний уламжлал, соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн оршин суугчид үндэсний дээл хувцастай жагсаалд оролцох юм.

Мөн үндэсний хувцас, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчилах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *