PC190055

EWB-KAIST СУДАЛГААНЫ БАГИЙХАН НАЛАЙХ ХОТОД АЖИЛЛАА.

PC190032

БНСУ-ын EWB-KAIST-ын судалгааны багийнхан 2017 оны 04 сарын 28-наас 05 сарын 01-ний өдрүүдэд 4 хүний бүрэлдэхүүнтэй ирж, Налайх хотод ажиллаа.

EWB-KAIST нь 1971 онд байгуулагдсан судалгаа, төсөл хөтөлбөр болон шинжлэх ухаан, технологийг хослуулж, хүний нөөцийн цогц бодлогыг хөгжүүлэгч БНСУ-ын үндэсний загвар их сургууль юм.

Тухайн сургууль нь төгсөгч бүрийг өөрийн судалгаагаа хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангаж ажилладаг бөгөөд Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэй EWB-KAIST-аар дамжуулан өөрсдийн судалгаанд үндэслэсэн Гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах зорилготой “Био-ОО“-ын төслийг Налайх хотод хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг төслийн судалгаа 2 дахь жилдээ хийгдэж байгаа бөгөөд төслийн хугацаа 2021 онд дуусах юм.

Энэ удаагийн судалгааны багийнхан Налайх хотын гэр хорооллын 5 айл өрхийн болон газар тариалан эрхэлдэг хоршоолол, цэвэрлэх байгууламж зэрэг газруудын хөрсний судалгааг хийж гүйцэтгэлээ.

PC190055

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *