БНСУ-ЫН СУВОН ХОТЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХ ХОТОД АЙЛЧИЛЛАА.

БНСУ-ЫН СУВОН ХОТЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХ ХОТОД АЙЛЧИЛЛАА.

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 67 дугаар тогтоолоор Налайх хотын 2 дугаар хороон дахь Хуульчдын гудамжийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сувон хотын Найрамдлын гудамж болгон шийдвэрлэсэн билээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Налайх хотын Захирагчийн урилгаар БНСУ-ын Сувон хотын Захирагчийн ажлын алба,  “Ногоон-Ази” Олон Улсын байгууллага, “Human Mongolia” сангийн зочид, төлөөлөгчид Налайх хотод 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, хотын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Налайх хотын Захирагч Ш.Хаан, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Ганбаатар, Сувон хотын Байгал орчин, ногоон байгууламжийн газрын дарга Чон Нам Жэ, “Human Mongolia” сангийн ТУЗ-ын дарга Чой Жү Хан, Сүвон хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Ким Мён Үг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

IMG_0379IMG_0392

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Налайх хотын 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуульчдын гудамжийг хоёр хотын “Найрамдлын гудамж” болгон, Сувон хотын буцалтгүй тусламжаар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон юм.

IMG_0396IMG_0434

Талууд тус гудамжны батлагдсан зураг төсөлтэй болон гудамжтай газар дээр нь үзэж танилцан, тохижилтыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар санал солилцон, ажлын хэсгийн хамтарсан хэлэлцүүлэгийг хийлээ.

Сувон хотын “Найрамдлын гудамж”-ийн төсөл нь хэрэгжснээр хоёр хотын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болох юм хэмээн Сувон хотын Байгал орчин, ногоон байгууламжийн газрын дарга Чон Нам Жэ хэлсэн үгэндээ онцолсон юм.

IMG_0493IMG_0437

Хотын удирлагуудын зүгээс тус хотын зочид төлөөлөгчдийг Налайх хотод хүрэлцэн ирж, хотын бүтээн байгуулалтад гар бие оролцон хамтарч ажиллахаар болсонд талархал илэрхийлэн, цаашид хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт улам гүнзгийрүүлэн, эгч дүүгийн найрамдалт харилцаатай хотууд болохыг хүсч буйгаа илэрхийллээ.

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *