web_feature

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН ( 2016 оны эхний хагас жилийн байдлаар)

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНД 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

2016 оны 06 дугаар сарын 24                                                                                                                                    Налайх хот

 

Налайх хотын Захирагчийн Ажлын албаны хэмжээнд 2016 оны эхний хагас жилд игэдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдлыг ‘’Өргөдөл, гомдлын нэгдсэн програмд’’-д бүрэн бүртгэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2009 оны ‘’Ил тод байдлыг илтгэх  шалгуур үзүүлэлт  батлах тухай‘’ 143 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/127, А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Тайлант хугацаанд нийт 160 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэний 156 нь хугацаандаа бүрэн шийдвэрлэгдэж, 4 өргөдөл хяналтын шатанд байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа нь: 11 хоног, 17 цаг, 40 минут байна.

Нийт ирсэн өргөдөл, гомдлын 101 буюу 63,13 хувийг санал хүсэлт, 59 буюу 36,87 хувийг гомдол эзэлж байна.

Албанд иргэдээс дараах асуудлаар хандсан байна.

Хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 54, нийтийн эзэмшлийн гудамж талбайн болон ТҮЦ, павилион, ил задгай худалдаа үйлчилгээний тухай 47,  цахилгааны хязгаарлалтын тухай 3, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын тухай 8, дулааны үнэ тарифын тухай 2, тамхины зөвшөөрөл худалдаа үйлчилгээний тухай 3, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааны тухай 3, хог хаягдал шатаах, орчны эвгүй үнэр, бохирдлын тухай 3, СӨХ-дын үйл ажиллагааны талаар 1, хөрс, усны бохирдлын тухай 1, зах болон худалдааны төв, дэлгүүрийн худалдаа, үйлчилгээний тухай 2, барилга байгууламж барих, өргөтгөх тухай 2, байгаль орчны хяналтын тухай 2, зар сурталчилгаа, мэдээллийн самбарын тухай 2, хувийн аж ахуй, фермерийн талаар 1, авто замын сэтэлгээ болон орц гарцын тухай 1, иргэний ахуйн зориулалтаар газар хүсэх хүсэлтийн тухай 1, бусад зориулалтаар газар эзэмших хүсэлтийн тухай 1, согтууруулах ундааны зөвшөөрөл, худалдаа үйлчилгээний тухай 1, хөрс, усны бохирдлын тухай 1, орон сууцны конторын үйл ажиллагааны тухай 1, цахилгааны үнэ, тоолуурын тухай 1, нийслэлийн өмчит газруудын үйл ажиллагааны тухай 1, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тухай, хороодын үйл ажиллагааны тухай 1, автобусны цагийн хуваарийн тухай 1, автобусны жолооч, кондукторын үйлчилгээний соёлын тухай 1, золбин нохой муур устгах тухай 1, шалган бүртгэх товчоодын үйл ажиллагааны тухай 1, газар чөлөөлөх тухай 1, автобусны чиглэл, маршрутын тухай 1, орон сууцны конторын төлбөр хураамжийн тухай 1, дулаан хангамжийн гэмтэл, доголдол, саатлын тухай 1, хэрэглээний /халуун, хүйтэн/ усан хангамжийн гэмтэл, доголдол саатлын тухай 1, СӨХ-үүдын төлбөр хураамж, үнэ тарифын тухай 1 тус тус хандаж, шийдвэрлэлт 97,5 хувьтай, хугацаа хэтэрсэн өргөдөл гомдол байхгүй байна.

Тайлант хугацаанд 1800-1200 тусгай дугаарын утсаар 7, Засгийн газрын 11-11 төвөөс 29, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс 1, Нутгийн захиргааны байгууллагуудаас 121, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс 2  өргөдөл, гомдол ирсэн ба Захиргаа, санхүүгийн хэлтэс 3, Хот байгуулалтын хэлтэс 19, Нийтийн үйлчилгээний хэлтэс 138 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж ажиллаа.

Захирагчийн Ажлын албанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээг цахим сайтад байршуулан, мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна.

Долоо хоног бүрийн Баасан гарагт хотын Захирагч иргэд хүлээн авах уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар гарч буй иргэдийн гомдол санал, хүсэлтийг тэмдэглэл хөтлөн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. 2016 оны  эхний хагас жилд Захирагч 11 удаагийн хуваарьт уулзалтаар нийт 36 иргэнийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шууд шийдвэрлэх боломжтой өргөдөл гомдол, санал хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан тухай бүрт нь шийдвэрлэн ажилласан. Иргэнээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч өргөдөл гомдлын нэгдсэн программд бүртгэсэн.

Хотын Захирагч, Ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагуудын хамт 2016 оны 04 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд 1-7 дугаар хорооны иргэдтэй хороо тус бүрээр явж уулзалт зохион байгуулсан бөгөөд 7 хорооны нийт 300 гаруй иргэд оролцон, хотын Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан мэдээг сонсож, 57 иргэний сонирхсон болон тулгамдсан асуултад тухай бүр хариулт өгч, шийдвэрлэж ажилласан.

Иргэдтэй хийсэн уулзалтын мэдээг тухай бүр байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.nalaikhcity.gov.mn  байршуулан, иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэн ажиллаа.

 

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

(2016 оны эхний хагас жилийн байдлаар)

 

2016 оны 06 дугаар сарын 24                                                                                                                                     Налайх хот

Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тэднийг мэдээллээр ханган үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 29, 1800-1200 тусгай дугаарын утсанд 7, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 1, Нутгийн захиргааны байгууллагад 121, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2, нийт 160 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлсний 154  нь хугацаандаа бүрэн шийдвэрлэгдэж, 4 өргөдөл хяналтын шатанд байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа нь 11 хоног, 17 цаг, 40 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,849 байна.

Тайлант хугацаанд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 101 буюу 63,13 хувийг санал хүсэлт, 59 буюу 36,87 хувийг гомдол эзэлж байна. Шийдвэрлэлт 97,5 хувьтай байна.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

Иргэдийг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2009 оны ‘’Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай‘’ 143 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/127, А/1086 дугаар захирамжийг байгууллагын мэдээллийн ил тод байдлын самбар, байгууллагын албан ёсны цахим хуудсанд байршуулсан.

Мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардлагатай баримт бичгийн жагсаалт, өргөдөл гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл гомдол гаргах загвар, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган байгууллагын ил тод байдлын самбар, албан ёсны цахим хуудсанд байршуулан ажиллаж байна.

Иргэдээс ирүүлж буй санал гомдлын ихэнх хувийг хот тохижилт, зам, барилга байгууламж, засвар үйлчилгээ, тусламж, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой асуудлууд эзэлж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар сар шинийн баяр болсонтой холбогдуулан хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн асуудлаар болон зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хандсан өргөдөл хүсэлт хамгийн их байсан бөгөөд хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажлыг тус тус шуурхай зохион байгуулан, иргэдийн эрэлт хүсэлтийг цаг тухай бүр шийдвэрлэн, хариу өгч ажиллаа.

Долоо хоног бүрийн Баасан гарагт хотын Захирагч иргэд хүлээн авах хуваарьт уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар гарч буй иргэдийн гомдол санал, хүсэлтийг тэмдэглэл хөтлөн бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 11 удаагийн хуваарьт уулзалтаар Захирагч нийт 36 иргэнийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шууд шийдвэрлэх боломжтой өргөдөл гомдол, санал хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан тухай бүрт нь шийдвэрлэн ажилласан. Иргэнээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч өргөдөл гомдлын нэгдсэн программд бүртгэн, хариуцсан мэргэжилтэн судалж шийдвэрлэн ажиллаа.

Налайх хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын ажлын хорооны хурлаар Налайх хотын Захирагчийн Ажлын албанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, эрэлт хүсэлтийн шийдвэрлэлтийн ажлын тайлан мэдээг бэлтгэн танилцуулсан. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос ихээхэн анхаарал татсан асуудал нь хог хаягдлын асуудал байсан бөгөөд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө Тэрэлжийн чиглэл, цэргийн ангиудын орчим, төмөр зам дагуух хур хогийг зайлуулах арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллага болон бусад төрийн байгууллагуудад өгч, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулсан.

Иргэдтэй хийсэн уулзалтын мэдээг тухай бүр байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.nalaikhcity.gov.mn байршуулан, дүүргийн Иргэний бүртгэл, статистикийн хэлтэст сар бүр өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг өгч, иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэн ажиллаа.ӨД2

          НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *