Үүрэг даадгавар №12 2016.06.13

НАЛАЙХ ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААС

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

№12

 2016  оны 06 дугаар сарын 13                                                                                                                                   Налайх хот

Үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
1 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд ёрдойсон төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг түүж, зайлуулах Нийтийн үйлчилгээний хэлтэс,

“Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ

– Түүж зайлуулсан төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзоорын тоо- Гудамж замын нэр, тоо
2 2016 оны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний гэрээнд заасанчлан гүйцэтгэлийг асалтын хувиар тооцож санхүүжүүлэх Нийтийн үйлчилгээний хэлтэс,

Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба

–  Тухайн сарын асалтын хувь 90% бол тухай сарын гүйцэтгэлийг 90%-аар тооцож олгох
3 Борооны ус зайлуулах шугамын хог шороог цэвэрлэх, решоткыг засаж янзлах Нийтийн үйлчилгээний хэлтэс,

“Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ

-Цэвэрлэсэн борооны усны шугамын урт.метр, решоткын тоо
4 Үндэсний их баяр наадмыг бэлтгэлийг хангуулахтай холбоотой тохижилт цэвэрлэгээний ажлын төлөвлөгөө гаргаж, хариуцан ажиллах албан хаагчдын нэрсийн хамт ТХХУХ-т 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор хүргүүлэх Нийтийн үйлчилгээний хэлтэс,

“Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ

– 2016.06.17-нд ТХХУХ-т наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөө, хариуцах албан хаагчдын нэрсийн хамт баталгаажиж ирсэн байх
5 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын эхний хагас жилийн биелэлтийг 06 дугаар сарын 15-ны дотор Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлэх Захирагчийн Ажлын албаны хэлтсүүд,

Харьяа байгууллагууд

– Тайланг оны эхнээс өссөн дүнгээр гаргаж, фото зургаар албажуулсан байх;

– Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийн үр дүнг тооцож, хувиар үнэлсэн байх;

6 Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, дэд бүтэц, үерийн далан шуудууг хамгаалах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах Захирагчийн Ажлын албаны хэлтсүүд,

Харьяа байгууллагууд

–  Байгууллагуудад албан тоот хүргүүлэх

(Захиргаа, санхүүгийн хэлтэс)

– Үерийн далан шуудуйн аюулгүй байдалд үзлэг хийж, цэвэрлэж, сэргээх

(Хот байгуулалтын хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ)

 

Хотын Ерөнхий менежерийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,  гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 21-ний 16.00 цагаас өмнө Захирагчийн Ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтэст Microsoft word хүснэгт хэлбэрээр бэлтгэн monitoring@nalaikhcity.gov.mn цахим шуудангаар болон цаасан суурьт хэлбэрээр ирүүлэх.

 

 

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *