Гадна харагдах байдал

Налайх хотын Захирагчийн Ажлын алба шинэ ажлын байранд нүүж орлоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 34/01 тоот тогтоолоор Налайх хотын Захирагчийн ажлын албаны ажлын байрны түрээсийн зардлын асуудал шийдэгдэж 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шинэ байранд нүүж орлоо.

Налайх хотын Захирагчийн ажлын алба нь Налайх хотынхоо бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж иргэдийнхээ үйл ажиллагааг байнгын дэмжин ажилладаг бөгөөд Жаргалантын гудамж, ‘’Эрдмийн оргил’’ цогцолбор сургуулийн урд байрлах шинээр баригдаж ашиглалтанд орсон иргэн Т.Дэлгэрмөрөнгийн 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг түрээсийн гэрээ байгуулан, иргэдэд төрийн үйлчилгээг тав тухтай, тохилог орчинд, найрсаг соёлтой хамт олны хүрээнд үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Байрны B1 давхарт: Налайх хотын хүүхэд залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн, зохион байгуулалтыг хийж байна. Үүнд:

-Сургалтын танхим

-Номын сан

-Бие бялдар хөгжүүлэх /фитнес/ танхим

-Кафе шоп

1 дүгээр давхарт: Төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт:

2 ИНТ1

-Захирагчийн Ажлын алба

-Засаг даргын Тамгын газар

-Татварын хэлтэс

-Нийгмийн Даатгалын хэлтэс

-Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс

-Хөдөлмөрийн хэлтэс

-Цэцэрлэгжүүлэлтийн алба

-Гэрэлтүүлэг Чимэглэлийн алба

-‘’Чандмань-Налайх’’ ОНӨААТҮГ

-‘’Налайх Тохижилт Үйлчилгээ’’ ОНӨААТҮГ

-Өмч, Газрын Харилцааны алба

-Бүртгэл Статистикийн хэлтэс

0602-Model

2 дугаар давхарт:

-Налайх хотын Цэцэрлэгжүүлэлтийн алба,

-Налайх хотын Гэрэлтүүлэг Чимэглэлийн алба

3 дугаар давхарт:

-Налайх хотын Захирагчийн Ажлын алба байрлан, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *