Үүрэг даалгавар №11 2016.05.30

НАЛАЙХ ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААС

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2016 оны 05 дугаар сарын 30                                                                                                          №11                                                                                                                                                            Налайх хот

Үүрэг даалгавар Хариуцах

байгууллага

Шалгуур үзүүлэлт
1 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс, хашлага, тэмдэг, тэмдэглэгээ, замын зорчих хэсгийг угаах Нийтийн үйлчилгээний хэлтэс,

“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ

– Хайсны урт метр- Угаасан гудамж замын нэр, тоо

– Тэмдэгний тоо

– Угаасан хашлаганы тоо хэмжээ

– Угаасан тэмдэглэгээний урт метр

2 Нийтийн тээврийн автобусны жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, зориулалтын автобусны буудлын карманд орж зогсох, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх ажлуудыг идэвхжүүлэх, тэдгээрт хяналт тавих, нийтийн тээврийн гадна талын өнгө үзэмжинд анхаарах, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулж чимэглэх, тохижуулах. Нийтийн үйлчилгээний хэлтэс –  Цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн автобусны тоо,-  компаний тоо

–  Цэвэрлэгээ, үйлчилгээний хуваарь, давтамжийн тоо

–  Хяналт тавьсан тоо

3 Далан сувгийн цэвэрлэгээ, арчлалтыг графикийн дагуу, чанартай сайн хийж дуусгах Нийтийн үйлчилгээний хэлтэс,

“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ

– Цэвэрлэгээ, арчлалт хийсэн далан сувгийн байршил, цэвэрлэсэн хогны хэмжээ
4 Шинээр хийж буй авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлж, 2016 оны 06 дугаар 10-ны дотор дуусгах Нийтийн үйлчилгээний хэлтэс,

Хот байгуулалтын хэлтэс

– Шинээр хийгдсэн хэвтээ тэмдэглэгээний тоо- Гудамж замын нэр
5 Усан оргилууруудыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор ажиллуулах, дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээллийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны дотор ТХХУХ-т албан бичгээр хүргүүлэх. Нийтийн үйлчилгээний хэлтэс,

Хот байгуулалтын хэлтэс

Ажиллуулах усан оргилуурын тоо-Ажиллаагүй тоо, шалтгаан-
6 Ерөнхийлөгчийн тарьсан модыг хамгаалалтад авч, албан тоотоор зургийн хамт холбогдох дээд байгууллагад нь хүргүүлж, хяналт тавих Нийтийн үйлчилгээний хэлтэс,

Цэцэрлэгжүүлэлтийн алба

Явуулсан албан тоотын дугаар

Нийт модны тоо, ургаж байгаа модны тоо

7 Налайх хотод баригдаж байгаа барилгын талаар судалгаа хийж,  Захирагчийг мэдээллээр хангах Хот байгуулалтын хэлтэс Барилгын тоо, зөвшөөрөлтэй барилгын тоо
8 Өмч газрын харилцааны албаны дарга, ажилтнуудтай Захирагчийн хийх уулзалтыг зохион байгуулах Захиргаа, санхүүгийн хэлтэс,

Хот байгуулалтын хэлтэс

Уулзсан ажилтны тоо

Өгсөн зөвлөмжийн утга

 

 

Хотын Ерөнхий менежерийн 2016 оны 05 сарын 16-ны өдрийн шуурхайн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 16.00 цагийн дотор Захиргаа, санхүүгийн хэлтэст Microsoft Word хүснэгт хэлбэрээр бэлтгэн /monitoring@nalaikhcity.gov.mn/ цахим шуудангаар болон цаасан суурьт хэлбэрээр ирүүлэх.

 

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *